УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын хороо хуралдаж. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболдыг нарын эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан билээ. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Д.Дамба-Очир гишүүнийг ямар ч бичиг баримтгүй зээл авсан, авсан зээлийнхээ талыг нь хүүгийнхээ эзэмшдэг уул уурхайн компанид хөрөнгө оруулчихсан гэж Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн юм.