ЖДҮ-гийн хэргээр гурван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэдгээр гурван гишүүний нэг нь Эрдэнэтээс сонгогдсон Д.Дамба-Очир гэх яриа гарсан. Тэрбээр энэ асуудал дээр тайлбар хийлээ.

Би бол УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан 40 гишүүний нэг. МАНАН-гийн, шударга ёсны эсрэг би зогсож, шударга ёсыг бүрдүүлэхийн төлөө зүтгэж байна. Энэ үйл ажиллагааг би дэмжиж, гарын үсэг зурж, төрийн ажлыг сайжруулах, цэгцлэх, У.Хүрэлсүхийн өөрчлөлт хийх гэж байгааг дэмжсэн. Миний ах дүү, хамаатан садан, надтай холбоотой нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй. Энэ бол улс төрийн шалтаг, шалтгаанаар оруулж ирж байгаа зүйл. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэдэг. Цаг хугацаа бүгдийг харуулна. Надад ч бас эвгүй, амаргүй байна. Өнөөдөр манай компани дээр очоод гэрээ, дансыг шалгаж байгаа гэсэн.