Өмнө нь эцэг эхчүүд хүүхдийн бэлгийн харилцаа, мансууруулах бодис, сургуулийн орчны ялгаварлан гадуурхалтад санаа зовдог байв. Харин орчин цагийн эцэг эхчүүдийн толгой өвтгөсөн асуудал өөрчлөгдсөн.  Энэ бол хүүхдүүдийн шинэ технологийн хэтийдсэн хэрэглээ юм. 

Хэтийдсэн хэрэглээг яах вэ?

Америкийн сэтгэл зүйч, гүн ухаантан Жордан Шапиро энэхүү асуултад маш сонирхолтой нэгэн хариултыг өгчээ. Тэрээр өөрийн сүүлд гаргасан “Шинэ хүүхэд нас” номондоо энэ талаар онцлон оруулж эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ дэлгэцийн цагийг маш бага өнгөрөөж байна гэж бичжээ. Та гайхаж байна уу. Жордан Шапиро нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт нийгмийн сүлжээг аль болох их ашиглаж, компьютер тоглоом тоглохыг зөвлөдөг нэгэн. Саяхан тэрээр нэгэн ярилцлагадаа өөрийн үзэл бодлоо дэлгэрэнгүй тайлбарлажээ.

-Ихэнх судлаачид хүүхдүүдийн дэлгэцийн хугацааг багасгаж, хязгаарлахыг зөвлөдөг. Харин та эсрэгээрээ энэ цахим ертөнцөд хүүхдийг биеэ зөв авч явахыг заах ёстой гэж та бичсэн байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Яг тийм. Хүмүүс дэлгэцийн хугацааг багасгаж, хязгаарлах гэж янз бүрийн дүрэм зохиодог. Ширээний ард ухаалаг утас, таблет зэрэг ашиглахгүй гэх ч юм уу. Учир нь ажил, гэр бүлийн тодорхой зааг алга болсонд эмзэглэдэг. Өмнө нь гэр хоргодох газар байлаа. Харин өнөөдөр тань гэрт бүхий л ертөнц орж байна шүү дээ. 

-Таны хүүхдүүд нэг бол гэрийн эсвэл онлайн тоглоомын орчинд байна. Тэд бидний хажуу байгаа ч өөр ертөнцөөр аялдаг. Энэ зөв хэв маяг биш биз дээ?

-Мэдээж. Өдөр шөнөгүй бичлэг үзэх нь утгагүй хэрэг шүү дээ .Манай гэр бүл гэхэд ихэнхдээ оройн хоолоо ямар ч утас, таблет барихгүйгээр идэж заншсан. 

Гэхдээ орчин цагийн хүүхдүүдийг утасгүйгээр төсөөхөд бэрх.  Хэрэв утсаа хэрэглэхгүй бол нийгмийн харилцаанд суралцахгүй. Эцэг эхчүүд бид ухаалаг хориг тавьж хэрхэн нийгмийн сүлжээнд оролцохыг зааж сургах ёстой.


-Хэрэв бидний зааж байгаа зүйл бодит ертөнцтэй огтхон ч нийлэхгүй байхад биеэ зөв авч явах, бусдыг хүндлэх, харилцаанд бэлтгэхэд хүүхдүүдээ яаж сургах юм бэ. Та өөрийн хүүхдүүдээ цахим ертөнцөд хэрхэн амьдрах тухай яаж заадаг вэ?

-Харгис видео тоглоом дээр жишээ татаж ярья л даа. Хүүхдүүд багаасаа аливваа зүйлийг гэрэл гэгээ, утга учиртайгаар харж өөрийн ертөнцөө бүтээдэг. Гэтэл бид хүүхдэдээ харгис тоглоомоор тоглуулж байна.

Бид хүүхдэд хүчирхийллийг зааж байна. Гэхдээ энэ нь огт тоглож болохгүй гэсэн үг биш. Өмнө нь би хүүхдүүдтэйгээ хамт тоглодог байсан. Гэвч тэд одоо надаас хамаагүй илүү тоглодог болсон. Харин одоо би тэднийг юуг хэрхэн тоглож байгааг асууж, ярилцаж, хардаг болсон. Яагаад гэж та гайхан асуух байх. Заримдаа би тэдний тоглоом, зан үйлийн талаар асууж харилцан ярилцдаг юм. Ингэснээр хүүхдүүд илүү илэн далангүй, чин сэтгэлээсээ ярилцдаг. Хүүхэдтэйгээ загналгүй, ойлголцож, ярилцаж байх хэрэгтэй.  Тэгэж чадаагүй бол таны хүүхэд өөрөөс чинь нууцаар бичлэг үздэг, тоглоом тоглодог болно.

Жишээлбэл, хүүхэд тань тоглоом задалж буй утгагүй бичлэг үзэж байна гэж бодье. Би түүнийг нь «хориглох» ёстой гэж бодохгүй байна. 

Би хүүхэдтэйгээ бичдэг үзэж байхдаа түүнд юу таалагдаж, юу таалагдахгүй байгаа талаар ярилцах дуртай.


-Тэгэхээр та хүүхдийг аль болох эрт нийгмийн сүлжээг ашиглах ёстой гэж үздэг шүү дээ?

-Хүүхэд долоон насандаа эцэг эхийгээ яг л дуурайж, адилхан байх гэж хичээдэг. Миний бодлоор гэр бүл болгон өөрсдийн нийгмийн сүлжээ хэрэглэж зурагнуудаа хуваалцаж байхад буруу зүйл байхгүй. Хүүхэд наад зах нь тоглоом болон дээрлхэл хоёрын ялгааг олж харна.

Энэ талаар би саяхан би 16 настай охинтой, түүний ээжтэй ярилцаж үзлээ. Охины инстаграм хуудсыг бүх хамаатны эгч нар дагадаг болсон нь түүнийг бухимдуулжээ. Учир нь тэд охины зураг доор багын нэрийг нь бичиж, утгагүй сэтгэгдэл үлдээдэг гэнэ. Харин түүний ээж үүнийг эсрэгээр нь харж байгаа.

Бид амьдралынхаа туршид хүмүүстэй харилцаж сурдаг. Маргахыг хүртэл. Жишээ нь би эцэг эх, ах эгчийн ярианаас яаж маргаж, өөрсдийн санал бодлоо хуваалцдаг болохыг сурсан. Тэд юуны ч тухай хамаагүй маргалдаж чаддаг байлаа. Гэхдээ мэдээж бие биенээ доромжлохгүй, хүндлэлтэй, тоглоом төдий ярилцдаг байсан. Яг л ийм байх ёстой.


-Цахим хэрэглээнд хэт  донтвол яах вэ?

-Бид дэлгэцийг хүүхдийн асрагч мэт хүлээж авдаг. Саяхан нэг сонирхолтой судалгааг танилцуулсан. Эцэг эх болон бага насны хүүхдийн дэлгэцийн өмнөх харилцааны талаарх судалгаа л даа. Гэвч уг судалгаагаар ямар ч харилцаа илрээгүй байна. Хүүхдүүд нийгмийн сүлжээнд эцэг эхгүйгээр суудаг.  Эцэг эхчүүд зөвхөн цагийн хязгаар тогтооход болон техникийн туслалцаа үзүүлдэг байна. Хэн ч хүүхэдтэйгээ интернетэд юу хийдэг тухай ярилцдаггүй болох нь тогтоогджээ.

Бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдарч байна. Тиймээс зөв, эрүүл харилцааг бий болгох хэрэгтэй. Эрүүл харилцаа гэдэг нь бие дааж зөв шийдвэр гаргах үйл явц юм.

Тиймээс хүүхдүүдээ хязгаарлаж, хүсэл мөрөөдөлд нь саад болж байхаар зөв шийдвэр гаргахад нь тус болцгооё.