НЬЮ-ЙОРК. /TASS/. Дэлхий дээр 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөрийн боолчлолд өртөж байна хэмээн НҮБ-ын боолчлолын орчин үеийн хэлбэрүүдийн асуудлаарх тусгай илтгэгч Урмил Бхоол судалгааны ажилдаа дурджээ.


 “Дэлхий даяар нийт 152 сая хүүхэд албадан хөдөлмөр эрхлэлтэд өртөж байна. Үүнээс 64 сая нь эмэгтэй, 88 нь эрэгтэй хүүхэд байна. Үүний зэрэгцээ буурай хөгжилтэй орнуудад 5-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортойд тооцогдох хөдөлмөр эрхэлж байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд голдуу 5-11 насны хүүхдүүд өртөж байна. Хөдөлмөр эрхэлж буй  хүүхдүүдийн бараг тал орчим хувь нь буюу 48 хувь нь энэ насны ангилалд багтжээ. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал орлогын түвшин багатай улс орнуудад түгээмэл тохиолдож байгааг судалгаа харуулжээ. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшнээр Африк Ази Номхон далайн бүс нутгийг давж, энэ үзүүлэлтээр хамгийн өндөр бүс нутаг болсон байна” хэмээн тэрбээр мэдээлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг