АНУ-д дэлхий хавтгай онолыг баримтлагчдын анхны бага хурал болж өнгөрлөө. Энэ талаар  «Газета.Ru» бичжээ.

АНУ-д Олон улсын хавтгай дэлхий онолыг баримтлагчдын анхны хурал болж өнгөрлөө. Хойд Каролинид болж өнгөрсөн энэхүү хурал "Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй биш харин дискны хэлбэртэй" онолыг дэмжигчдийг нэгтгэх зорилготой зохион байгуулагджээ.  249 долларын үнэтэй  тасалбартай уг хуралд нийт 400 хүн оролцсон байна.Тэдний үзэж буйгаар дэлхий 40 мянган км диаметртай хавтгай диск ажээ. Мөн Өмнөд туйл байдаггүй бөгөөд түүний оронд мөсөн хана дискийг бүслүүрдэж, харин нар, сар түүний дээр байрладаг гэж тэд үзжээ.

«Та бүхэн арваннэгдүгээр сард бидний дэлхий яагаад эргэлддэг обьект мөн гэсэн системтэй санал нэг биш тухай ойлгохын тулд нэгдээрэй. 2018 оны Олон улсын Дэлхий хавтгай онолын дэмжигчдийн хурал дээр бид баримтанд тулгуурлаж хөдөлгөөнгүй хавтгай дээр амьдарч байгаа гэдгийн нотолгоог хүргэнэ» хэмээн дурьдсан байна. Энэ үеэр «NASA болон өөр огторгуйн худал», «Хавтгай дэлхий ба шинжлэх ухааны арга», «Албан ёсны шинжлэх ухааны худлаас сэрэх цаг» зэрэг илтгэлийг тавьжээ. 

Хурлыг зохион байгуулсан KryptozMedia компаний эзэн Робби Дэвидсон бол христын шашинтан, дэлхий ертөнцийг бурхан бүтээсэн гэсэн шашны сургаалт хүн юм. Тэрбээр “Хавтгай дэлхий ба Библи” гэсэн лекцийг тавьжээ.

Илтгэгчдийн ихэнхи нь Youtube суваг ажилуулдаг бөгөөд зарим илтгэгчид нь алдарт хүрээд амжиж. «Шинжлэх ухаан үүний учрыг олох ёстой. Хэнд ч бид жижигхэн бөмбөг дээр байгаа мэдрэмж таалагддаггүй» хэмээн хавтгай дэлхий Youtube сувгийн үүсгэн байгуулагч Марк Саргент хэлжээ. Түүний суваг 40 мянган дагагчтай.

Хөгжимчин нэг бус удаа хавтгай дэлхий онолын дэмжигчид нартай адил ертөнц бөөрөнхий хэлбэртэй юу гэдэг асуултыг эргэлзээнд оруулж байсан.

Америкийн рэппер В.о.В. гэхэд дэлхий ямар хэлбэртэйг тодорхойлохын тулд нэгэн шинэ компанит ажил эхлүүлсэн байна. Өмнө нь тэрээр нэг бус удаа хавтгай дэлхий онолын дэмжигчид нартай адил дэлхий бөөрөнхий хэлбэртэй гэдэг гаргалгааг эргэлзээнд оруулж байсан. Түүний хэлж буйгаар, нар жаргаж байгаа зураг дээр дэлхийн өөр хотууд бие биенээсээ 16 миллийн зайд оршиж байдаг хэрнээ ямар ч нугалаа байдаггүй аж.

Энэ талаарх мэдээ сансарын нисгэгч Скотт Келли, Терри Виртс нарын анхаарлыг татжээ. Тэд "B.o.B Дэлхий бөөрөнхий. Би түүнийг бүтэн тойрон ниссэн», «Чамд нуглааг харуулах уу? Тиймээ! Дэлхийн бүтэн тойрог энэ байна», хэмээн нэмж хэлсэн бөгөөд сансарын экспедицын үеэр өөрийн хийсэн бичлэгийг хавсран нийтэлжээ.

Гэсэн хэдий ч дэлхий үнэн хэрэгтээ хавтгай гэсэн онолд итгэгчид нотолгоо хайсаар байна. 61 настай таксины жолооч Майз Хьюк нотолгоо олохын тулд хэдэн жил гараждаа хийж байгаа гар хийцийн уурын пуужингаар нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа ярьжээ. 

«Би шинжлэх ухаанд итгэдэггүй» хэмээн ярьдаг Хьюкын төлөвлөгөөгөөр тэр пуужингаар 800 км цагийн хурдтай нисч, үүлэн дунд орон АНУ-ын Мохаве цөлийн дээгүүр нисэж ойролцоогоор 500 метрын өндөрт хоёр шүхэр тавьж газардах юм. Хьюзын нислэгийг дэлхий хавтгай онолыг дэмжигчид буюу судалгааны баг Researvh Flat Earth төслийнхөн ивээн тэтгэх юм. Харин тус пуужингийн зардал 20 мянган ам.долларын өртөгтэй. Нислэгийн дараа Хьюк Калифорни мужийн захирагчийн албан тушаалд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа ажээ.