Дэлхийн хамгийн аюулгүй улсуудын жагсаалтыг “Global Finance” сэтгүүл гаргажээ. Цэргийн мөргөлдөөн үүсэх магадлал, иргэний аюулгүй байдлын аюулын түвшин, эдийн засгийн хөгжлийн түвшин, байгалийн гамшиг тохиолдох магадлал зэрэг шалгуурнь тус жагсаалтыг гаргах үндсэн шалгуурууд нь болжээ.  

Энэхүү жагсаалтын нэгдүгээр байрт Исланд улс орж, дэлхийн хамгийн аюулгүй улсаар шалгарчээ. Харин Швейцарь улс хоёрдугаар байрт бичигдэж, Финланд улс гуравдугаар байрт орсон байна.

Түүнчлэн энэхүү жагсаалтын эхний арван байрт Португал, Австри, Норвеги, Катар, Сингапур, Дани, Шинэ Зеланд улс багтжээ.

Жагсаалтад АНУ 65 дугаар байрт жагссан бол ОХУ 108 дугаар байрт жагсжээ. Гэмт хэрэг гарах, олон улсын зүгээс аюул учрах магадлал өндөр байгаагийн улмаас Орос улс жагсаалтад доогуур байр эзэлсэн байна. Харин хамгийн аюултай орноор Гватемал, Йемен, Филиппин орнууд тодорчээ. 

Дэлхийн хамгийн аюулгүй 10 улс:

  1. Исланд
  2. Швейцарь
  3. Финланд
  4.  Португал
  5. Австри
  6. Норвеги
  7. Катар
  8. Сингапур
  9. Дани
  10. Шинэ Зеланд улсууд нэрлэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/РИА Новости/