Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр өнөөдөр тохиож байна. Архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд эрүүл мэнд хурдан дорддогийг ДЭМБ тогтоожээ. Үүнийг сэтгэцийн эрүүл мэнд хэмээн тодорхойлдог аж. Энэ жилийг "Ажлын байран дахь сэтгэл гутрал-Хамтдаа ярилцъя” уриан доор тэмдэглэж байна. 

Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж буй. Түүний нэг нь сэтгэл гутрал юм байна. Ази Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орныг хамруулсан зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны дүнд манай улс долдугаарт жагсчээ.  Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг гэсэн баримт бий.