БЕРЛИН. /BBC/. ХБНГУ-ын Франкфурт хотод төвтэй “Deutsche” банк дотоод дахин зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд гурван жилийн дотор 18 мянган ажлын байрыг цомхтгоно гэж тус банкны гүйцэтгэх захирал Кристиан Шитье мэдэгджээ.


Тус банк зохион байгуулалтын шинэчлэлийн хүрээнд хоёрдугаар улиралд 2.8 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн бөгөөд энэхүү алдагдал нь банкны хөрөнгө оруулалтыг бууруулах ажээ.


Банкны яг ямар ажлын байрыг цомхтгож байгаагаа тодорхой дурдаагүй ч Нью-Йорк болон Лондон хот дахь хувьцааны борлуулалт, худалдан авалттай холбоотой үйл ажиллагааг бүрэн зогсооно хэмээн мэдэгджээ.


8000 орчим ажилтан нь байрладаг Лондон нь тус банкны хувьд худалдааны хамгийн том үйл ажиллагаа явуулдаг хот юм.


“Deutsche” банкны мэдээлснээр, 2022 гэхэд дэлхий даяарх ажиллах хүчний тоог 74 мянга болтол буруулна. Уг бүтцийн өөрчлөлтөд 7.4 тэрбум евро зарцуулах аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг