Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан яг одоо эхлэх гэж байна. Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дөнгөж сая шүүх хуралдаан болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирлээ.

Тус шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болох байсан ч хохирогч Ч.Наранзаяа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсноос, шүүх хурал болох хугацааг долоо хоногоор хойшлуулсан юм.