Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 07-нд манай улсад коронавирусийн сэжигтэй тохиодол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдан хянагдаж буй 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй, нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Улмаар Монгол Улсад тус вирусийн нийт 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж буй 14 хүний давтан шижилгээ, Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж хянагдаж байгаа 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр нийт 237 хүнд шинжилгээ хийсэн. 

Сүүлд коронавирус илэрсэн хүн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирсэн. Тэрээр шууд ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдсан. Түүний анхны шинжилгээ гуравдугаар сарын 28-нд сөрөг гарсан. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

Хяналтын 21 хоног, үргэлжлүүлэн өөрийгөө тусгаарлах 14 хоног нь ийм эрсдэлээс сэргийлэх учиртай. Иймд тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс тэвчээртэй байж, өөрийгөө хамтарч хянах нь зүйтэй байна" хэмээлээ.