Д.Нямхүү: Коронавирусийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй, дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Баясгалан
05 сарын 30, 2020

Шинэ коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Тавдугаар сарын 29-нд дөрвөн лабораторт нийт 47 хүний шинжилгээг хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Нэг хүн өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан сайн мэдээтэй. Энэ хүн нь оюутан бөгөөд 48 хоног эмчлэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 179 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. 44 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 135 хүний 120-ынх нь биеийн байдал хөнгөн, 15 нь хүндэвтэр байна. 

Одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдаж, эмчлэгдэж буй нийт 165 хүн байна. ХӨСҮТ нийт 250 хүнийг хүлээн авахаар бэлтгэсэн" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.