Коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторт нийт 58 хүний шинжилгээг хийлээ. Үүнд Сэлбэд тусгаарлагдсан хоёр хүн хамрагдсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Тус хүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж байгаа. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт судалгаа, шинжилгээ, эмчилгээ хийлгэж байна" хэмээлээ.

Манай улсад коронавирусийн нийт 41 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь эмчлэгдэн эмнэлгээс гарсан, 28 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.