ЭМЯ цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон орон даяар халдварын сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж хянагдаж байсан турк иргэнээс коронавирус илэрсэн. Ингэснээр COVID-19 вирусийн халдварын батлагдсан тохиолдол 15 боллоо. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

ХӨСҮТ-д  өнөөдрийн байдлаар 248 хүн тусгаарлагдаж байна. Бид өнөөдөр Токио-УБ-ын онгоцоор ирж, ажиглаглалтад байгаа 184 хүнээс шинжилгээ авахаар төлөвлөөд байна.