Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 26-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Налайх дүүрэгт тусгаарлагдагсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдол буюу нийт 4 хүний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусгүй гарсан.
Хоёрдугаар сарын 27-нд ХӨСҮТ-д дөрөв, Дорнод аймагт нэг, нийт 5 хүнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байна.
ХӨСҮТ-д 27, Цэргийн төв эмнэлэгт 74, Жаргалантад 11, Сэлэнгэ аймагт 12 буюу нийт 124 хүнийг ажиглалтад авсан.
Япон улсаас өчигдөр 2000 оношлуур хүлээж авсан" хэмээлээ.