Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 09-нд нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ"д тусгаарлагдсан 3 хүн, 7 дугаар сарын 08-нд Сөүлээс ирж тусгаарлагдсан 268 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, тандалтаар 9 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ хамрагдсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 227 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 197 нь эдгэрсэн. Одоо 30 хүн эмчлүүлж буйгаас 27 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. 

Өнгөрсөн шөнийн 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүгээр ирсэн 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр хүүхэдтэй болсон. Ихрүүдийг ээжтэй нь ХӨСҮТ-д тусгаарласан" хэмээлээ