Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая /16 цаг 45 минутад/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "ОХУ-аас өчигдөр ирсэн оюутнуудын заримынх нь шинжилгээ өнөөдөр үдээс хойш гарлаа. Үүнээс 37 хүний шинжилгээний хариу эерэг гарч, коронавирус илэрлээ. 18-аас нь мөн коронавирус илэрснийг өглөө мэдээлсэн. Ингээд ОХУ-аас ирсэн нийт 55 оюутнаас коронавирус илэрлээ. 

Улмаар өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн нийт 98 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Тэднээс 15 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналтад шилжсэн. Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 85 иргэн эмчлүүлж байна" хэмээлээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.