ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрөгч долдугаар сар манай гарагийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар байсан тухай АНУ-ын Далай тэнгис, агаар мандал судлалын үндэсний төв мэдээлжээ.


Өнгөрсөн сард 1880 оноос хойш бүртгэгдсэн температурын дээд үзүүлэлтүүдийг эвдсэн байна. 2019 оны долдугаар сард хуурай газар болон далай тэнгисийн гадаргуугийн температур ХХ зууны дундаж үзүүлэлт болох Цельсийн 15.8 градусаас 0.95 градусаар дулаан байжээ. Энэ нь цаг уурчдын 2016 онд бүртгэж авсан өмнөх температурын дээд үзүүлэлтээс 0.03 градусаар давсан үзүүлэлт юм.


Үүнээс гадна энэ оны долдугаар сард Арктикийн мөсөн бүрхүүлийн талбай 1981-2010 оны хоорондох дундаж үзүүлэлтээс 19.8 хувиар бага байсан нь тогтоогджээ. Антарктидын мөсний талбай бас мөн үеийн дундаж үзүүлэлтээс 4.3 хувиар бага байсан байна. Эдгээр нь өмнө нь бүртгэгдэж байсан үзүүлэлтүүдтэй харьцуулахад хамгийн доод үзүүлэлт аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг