"Downton Abbey" /Даунтон эдлэн/ хэмээх олон ангит кино хүмүүсийн анхаарлыг татаж, сэтгэлийг догдлуулж байсан нь саяхан. Уг цувралыг шимтэн үзэх дуртай хүмүүст хандан хэлэхэд тэд баг бүрэлдэхүүнээрээ BBC-ийн дэлгэцийн кинонд дахин нэгдэх нь ээ.

Уг мэдээг өнгөрсөн бямба гаригт "Downton Abbey"-ийн Twitter хуудаснаа "Downton-д тавтай морил. "Downton Abbey" том дэлгэцэн дээр гарах болсныг зарлахад бид баяртай байна. Киноны зураг авалт энэ зун эхэлнэ” хэмээн албан ёсоор мэдэгджээ.

"Даунтон эдлэн" цуврал нь Английн ITV телевиз, Америкийн PBS телевизээр үзэгч олонд зургаан жил дараалан хүрсэн юм. Харин "Монгол HD" телевиз Монголчууд бидэнд хадмал орчуулгатай үзүүлсэн билээ.