Вифероны лааг хэрэглэхийг хориглосон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудаар цацагдаад буй. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа " Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үүргийг 100 хувь хувийн хэвшил нуруундаа үүрдэг. Тиймээс бид аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй , шударга хандах ёстой. 

Аль эмийг хэрэглэх , хэрэглэхгүйг эрүүл мэндийн сайд шийдэхгүй. Вифероны лааны хэрэглээг сайд хориглосон мэт ташаа мэдээлэл явж байна. Үндэсний болон дотоодын мэргэжлийн байгууллага , хүмүүсийн дүгнэлт , эмчилгээний үр дүнгийн талаарх судалгаа, нотолгоонд суурилж асуудал шийдвэрлэгдэх учиртай. Өчигдөр энэ асуудлаар олон талын оролцоотой хуралдаж виферон нийлүүлэгч компаниас судалгаа, нотолгооны баримт авах , уг бүтээгдэхүүнийг заалтын дагуу хэрэглэхэд хориглохгүй гэдгийг мэргэжилтнүүд, эрдэмтэн,докторууд мэдэгдсэн болно" хэмээн нийтлэжээ.


Мөн уг асуудалтай холбоотойгоор "Энто" эмийн сангаас дараах мэдэгдлийг гаргажээ.