Өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биелүүлсэнгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнийг иш татан телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.

Хоёр улсын удирдагч ямар учраас утсаар холбогдоогүй талаар эх сурвалж мэдээлээгүй байна.

"Ням гарагт Ким Жөн Унтай утсаар ярина. Түүнд утасныхаа дугаарыг өгсөн" гэж Д.Трамп энэ сарын 15-нд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдэж байжээ.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг