АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11 дүгээр сард болох Конгрессын сонгуулиар Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхийг америкчуудад уриалсан байна. “Өрсөлдөгч Ардчилсан нам ялсан тохиолдолд улс оронд зандалчдын бүлэглэлүүд нэвтрэн орж ирнэ, хар тамхины наймаа цэцэглэнэ, Америкийн иргэд ажлын байраа алдана, эмх замбраагүй байдал ноёрхоно” гэж тэрбээр пүрэв гарагт Twitter хуудастаа бичжээ.
 
“Ардчилсан намынхан анархи үзэл, бүхнийг өршөөх номлол, эмх замбраагүй байдлыг хүсдэг бол бүгд найрамдахчууд хууль ёс, дэг журам, шударга ёсыг эрхэмлэдэг. Бүгд найрамдах намын удирдлага дор АНУ-ыг дэлхий хүндэтгэж байна. Учир нь эрх баригчид “Юуны түрүүнд Америк” гэсэн зарчмыг баримталдаг” гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
 
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг болон 34 сенатчийг дахин сонгох юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг