АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцлээ.

“Худалдааны хэлэлцүүлгийн хүрээнд Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчдийн Хятадын Засгийн газрын төлөөлөгчидтэй хийх цуврал уулзалт өнөөдөр эхэллээ” хэмээн Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

"Уулзалтын үеэр Д.Трамп хоёр талын худалдааны салбарт үүсээд буй сөргөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэхэд хоёр улсын мэргэжилтнүүд хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт сайн харилцаатай байх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэсэн юм” гэж Хятадын Худалдааны яам “WeChat” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн “Эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарт худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдаа болон зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн хөгжүүлэх, оюуны өмчийн эрхийг бататгах чиглэлд бид хамтран ажиллах шаардлагатай” гэж Д.Трамп хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг