Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийсэн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр НМХГ-ын ЭМБСХХ-ийн дарга Д.Цэнд-Аюуш "265 байгууллагад шалгалт хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор шалгалт 70 хувьтай явж байна. Нийт 415 зөрчил илрүүлсэн бөгөөд зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгөөд байна. 

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгаа 20 сургууль байна. Үүнд 84, 26, 146, 228, 152  дугаар сургууль, цэцэрлэгүүд орж байна. 

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй 18 сургууль, цэцэрлэг байна. Тухайлбал, Налайх дүүргийн 150 дугаар цэцэрлэг, Голомт цогцолбор сургууль, БГД-ийн 120 дугаар цэцэрлэгүүд орж байна.

Мөн ирэх 9 дүгээр сарын 1-нд хичээл нь эхлэхгүй хэд хэдэн сургууль байна. Эдгээрийн засварууд нь бүрэн хийгдээгүй. Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгүүд байна. 


Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.