Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Долоодугаар сарын 02-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө сэрүүсч 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө сэрүүсч 19-24 градус, зүүн хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд  7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө сэрүүсч 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Долоодугаар сарын 03-07-ныг хүртэлх урьдчилсан төлөв:

3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5,6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.