Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах орон сууцны долоон давхраас нэг ой найман сартай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү харамсалтай хэрэг өнөөдөр 10.50 цагт гарсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Хүүхэд унах үед ээж нь бие засах өрөө орсон байжээ. Урин дулаан цаг болсонтой холбогдуулан энэ төрлийн осол гардаг  учраас цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдэдээ хараа хяналтаа сайжруулахыг бас цонхны хамгаалалт хийхийг санууллаа.