Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард авахаар төлөвлөн ажиллаж байна. 

Харин монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой аж.

ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.  

БШУ-ы сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэх боломжтой. 

Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл авахаар бол 8031-9498, 80329498 дугаарт холбогдоорой.