Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долдугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.


Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн 18 автобус 18 чиглэлд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд 3 зогсоолоос буюу зурагт тэмдэглэсэн “А”, “Б”, “В” зогсоолоос дараах суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчилнэ.

Үйлчлэх чиглэл, зогсоолын мэдээлэл:






Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар