Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй аялагч Ч.Мөнгөндалай  энэ сарын 19-ны өдөр Европ тивийн ноён оргил 5,642м өндөр Эльбрус оргилд амжилттай гарч, эх орныхоо далбааг Эльбрусын оргилд мандуулсан билээ.

Тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ.

Үүний дараагаар Сүхбаатарын талбайд ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэрээ тэрээр "Эльбрус оргилд амжилттай гараад ирсэндээ сэтгэл өндөр байна. Тус оргилд авирах нь маш эрсдэлтэй гэж яригддаг. Намайг Эльбрус руу авирч байх үед 9 уулчин алга болсон гээд тэднийг хайх ажиллагаа явуулж байсан хүмүүстээ таарсан. Дараа нь цогцос нь олдсон гэж сонссон. Тэгэхээр маш аюултай оргил. 

Би энэ сарын 2-нд эх орноосоо гараад өнөөдөр ирж байна. Намайг явахад маш олон хүн хандив, сэтгэлийн дэм өгсөн. Тухайлбал, Спортын төв ордоноос нэг сая төгрөг, Сэлэнгэ аймгаас хоёр сая төгрөг гэх мэт. Эдгээр хүмүүстээ маш их баярлалаа" хэмээв.