Хонь

Энэ долоо хоногт хайртай, дотнын хүмүүстээ хөрөнгө, мөнгө зарахаас бүү цааргалаарай. Шинэ зүйл сурч мэдэх, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдвал алсдаа хэрэг үр өгөөжөө өгнө. Аливаа гүтгэлэг, хуйвалдааны хохирогч болж болзошгүй тул сонор сэрэмжтэй бай. 

Энэ долоо хоногт эрүүл мэнддээ онцгой анхаарахыг од эрхэс сануулж байна. Стресс, түгшүүрээс ангижрахын тулд бясалгал, йог хийгээрэй. Бусдаас мөнгө зээлээд хэрэггүй. Хайрын болзоо амжилттай болох нь ээ. Өнгөрсөнд хийсэн алдаагаа ухамсарлаж чадвал шинэхэн хайр дурлалтайгаа учрах нигууртай.  


Үхэр

Үхрийн ордныхон энэ долоо хоногийг таагүй угтах нь ээ. Учир нь долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байна. Хүүхэд, хөгшдийн бие сульдаж, дархлаа муудах магадлалтай өндөр байна. Долоо хоногийн сүүлээр цагийг хий дэмий өнгөрүүлж, идэвх, бүтээмж буурна. 

Улмаар сэтгэл санаа хямарч тайван бус болох нь ээ. Оюун санаагаа амрааж, тайтгарахын тулд  шашны байгууллагыг зорих төлөвтэй. Хайр дурлалын хувьд ганц бие залуучуудад аз од гийсэн долоо хоног болох нигууртай. 


Ихэр

Долоо хоногийн эхний өдрүүдэд таны сэтгэлийг сэргээсэн олон зүйлүүд тохиолдох нь ээ. Хичээн ажилласныхаа үр шимийг хүртэнэ. Богино хугацааны томилолт, бизнес уулзалтад явах төлөвтэй. Эрүүл мэнддээ анхаарч дасгал сургуулилт хийхэд цаг гарга. 

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалахыг хүсвэл өөрийг бардам зан, аминч үзлийг хойш тавихыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр холын хамаатнуудаас сайн мэдээ дуулдана. Гэрээсээ алсад байгаа хүмүүс гэнэт өвдөх магадлалтай. Хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаар.


Мэлхий

Эерэг сар мэлхийн ордныхныг ивээж сайхан долоо хоногийг бэлэглэнэ. Таны анхаарал төвлөрөлт маш сайн байгаад зогсохгүй ажлын бүтээмж дээшилнэ. Энэ нь эргээд таны нэр хүнд өсөх, хамт олныхоо итгэлийг хүлээхэд дэмтэй байх нь ээ. 

Мөн алсдаа арвин ашиг авчрах гэрээ үзэглэнэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүд бол хайр дурлалын харилцаанд үүссэн ан цавыг шийдэж, хайртай хосууд эвлэрэх хамгийн тохирох үе гэдгийг од эрхэс сануулж байна. Ажил хайж буй хүмүүст найз нөхдийн тусламжтайгаар ажлын байрны санал ирнэ. 


Арслан 

Хүч чадал, эрч хүч оргилсон шинэ долоо хоног айсуй. Гэр бүл болоод ажилдаа анхаарч, цагаа тэнцүүхэн хуваарилаарай.  Ажил бизнесийн урагштай явна. Ялангуяа шинэ хамтрагчтай болох, шинэ гэрээ үзэглэхэд тун тохиромжтой. 

Хосын харилцаа таатай, эв найрамдалтай байна. Сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахын тулд санамсаргүй хэлсэн үгэнд ач холбогдол өгөхгүй  гараг эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, тун завгүй байх төлөвтэй. 


Охин 

Долоо хоногийн эхээр сэтгэл санаа тавгүйрхэж, сэтгэл гутралтай нүүр тулж мэднэ. Эцэг, эхийн хууч өвчин сэдэрч, багагүй хугацааг эмнэлэгт өнгөрөөх төлөвтэй. Мөн та хөдөлмөрлөж олсон мөнгөө хэрэггүй зүйл үрж мэдэхээр байна.

Гэр бүлийн хамтрагчтайгаа мартагдашгүй мөчүүдийг өнгөрөөж, хувийн амьдралд цэцэглэх нь. Долоо хоногийн дундуур ажилдаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болж мэднэ. Энэ нь ажил болон хувийн амьдралд тань сөргөөр нөлөөлөх магадлалтай. Энэ үедээ чухал шийдвэрүүдэд гаргахаас болгоомжлоорой. 


Жинлүүр

Од эрхсийн нөлөөгөөр долоо хоногийн эхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Алсын хараа, зорилгодоо төвлөрч, оновчтой шийдвэрүүд гаргаж чадна. Улмаар таны ирээдүйн санхүүгийн байдалд эерэг нөлөө авчрах томоохон үйл явдал тохионо. 

Шинэ ажил хэрэг эхлүүлэхэд таатай долоо хоног байх болно. Хийх ажил ихтэй учраас гэр бүл, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих нь багасах төлөвтэй. Та гэр бүлийнхнийхээ дунд үүссэн зөрчилдөөнийг шийдвэрлэнэ. Долоо хоногийн дундуур ганцаардаж, сэтгэл санаа тогтворгүй болно. 


Хилэнц

Ирэх долоо хоногийг хилэнцүүд ажил, карьер, бизнесийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр тун ч завгүй эхлүүлэх нь. Гэр бүлийнхнээс тусламж, дэмжлэг ирнэ. Ганц бие хилэнцүүд найз нөхдийн хүрээллийн дундаас хосоо олох боломжтой. 

Харин хосын харилцаанд гэрлэлтийн талаар чухал шийдвэрүүд гаргана. Долоо хоногийн дундуур гараг эрхсийн нөлөөгөөр тушаал дэвших эсвэл санхүүгийн бололцоо сайжирна. Элдэв материаллаг сонирхлыг хамгийн чухалд бүү тооц. 


Нум

Өнгөрсөн долоо хоногт болсон таагүй асуудлууд шийдэгдэж, нөхцөл байдал сайжирна.. Долоо хоногийн эхээр хойш тавьсан ажил, төслүүдээ гүйцээ. Ажил хэргийн шугамаар аян замд гарна. Ямар нэгэн чухал шийдвэр гаргахад таагүй цаг үе. 

Мөнгө санхүүгийн алдагдлаас зайлсхийх арга хайх төлөвтэй. Хямгатай, санхүүгийн сахилга баттай байвал нөхцөл байдлыг сайнаар эргүүлэх боломж бий. Ажил хэргээ шинэ өөрчлөлтөд бэлдэж эхлээрэй. Ашигтай ажиллахын тулд зөв арга барил дээр анхаарлаа төвлөрүүл. 


Матар

Долоо хоногийн эхлэл тийм ч таатай биш байх болно. Тодорхой шалтгаангүйгээр төлөвлөсөн ажил хойшлогдож, санхүүгийн алдагдал хүлээж магадгүй. тиймээс сонор сэрэмжээ бүү алд. Баталгаагүй, эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулалт хийхээс татгалз. 

Аливаа хэрүүл, маргаанаас зайлсхий. Эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Архаг хууч өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эмчилгээ хийлгээрэй. Шинэ сар гарахад асуудлууд цэгцэрч эхэлнэ. Та чухал бизнес төслийн санал сонсож эсвэл нэр хүндтэй компаниас хамтрах санал авна. 


Хумх

Долоо хоногийн эхээр гэр бүл, ажил хэрэг гээд тун завгүй байх төлөвтэй. Гэр бүлийн хамтрагчтайгаа илүү сайн ойлголцож чадна. Бизнесийн түнштэй болж, нөлөө бүхий хүмүүстэй уулзана. Бөөр, хоол боловсруулах эрхтнүүддээ онцгой анхаарахыг од эрхэс сануулж байна. 

Долоо хоногийн дундуур идэвх, бүтээмж муу байх тул өөрийгөө дайчил. Хол замд явах, хурдтай жолоо барих, эрсдэлтэй аян замд гарахаас зайлсхийгээрэй. 


Загас

Шинэ долоо хоногийн эхээр эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа нэг тийш болгож чадна. Таны санхүүгийн бололцоо сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Аливаа хууль, эрх зүйн асуудалд ялах байр суурьтай байна. 

Дээд албан тушаалтнууд тань таныг сайшааж, албан тушаал ахих магадлалтай. Бизнесийн түншүүдтэй үүссэн маргаан, зөрчилдөөн шийдэгдэж бизнесийн хүрээнд тодорхой өсөлттэй байх нь. Хайр дурлалын харилцаа гал халуун, романтик байна.