Хонь- Худал амлалт өгөхөөс зайлсхий

Энэ долоо хоногт та ажил, карьертаа нухацтай хандаж, асуудалд өртөхөөс болгоомжил. Ажилдаа идэвхгүй байж, хойрго хандхаас сэргийл. Худал амлалт өгөхөөс татгалзаж, бизнесийнхээ шинэ төслүүдтэй холбоотой дүрэм журам, зорилгын төлөвлөгөөгөө тодорхой болго. Бизнесийн хамтрагчтай холбоотой гэнэтийн маргаан гарч болзошгүй ба стресст өртөх магадалтай. Хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт цагаа өнгөрөөхийг эхрэмлэ. Гэр бүлийн харилцаандаа илүү аз жаргалтай байх нь эргээд ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Хэрэв зээл авахаар хөөцөлдөж байгаа бол бүтэмжтэй байна. Гэнэтийн аялалд гарах болон үдэшлэг, хүлээн авалтад уригдаж магадгүй. Эрүүл мэндийн хувьд хэвийн байна. Зөвлөхөд чанартай унтаж, эрүүл хоолло. Мөн энэ долоо хоногт тослог ихтэй хүнс хэрэглэхээс зайлсхий. 


Үхэр- Сонирхлоо хөгжүүлэхэд тохиромжтой

Энэ долоо хоногт харилцаа, хандлагыг ерөнхийдөө дундаж гэж тодорхойлж болно. Хүнд ажил, аливаа бэрхшээлийг тэвчээрээр л даван туулах боломжтой. Та шинээр дугуйланд явах, сургалтад хамрагдаж магадгүй. Мөн үүндээ мөнгө гаргахаас бүү цааргал. Санхүүгийн гэнэтийн төлөвлөөгүй зардлууд гарч мэднэ. Удаан хугацаанд ажилласан төсөл, ажил тань үнэлэгдэж, үр дүнгээ өгөх болно. Ажил хайж байгаа хүмүүс азтай байна. Энэ долоо хоногт та ямар нэг чадвараа хөгжүүлэхдээ түлхүү анхаараарай. Эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.


Ихэр- Өөрийгөө танихад цагаа зарцуул

Гэр бүл зохиосон хүмүүс түр хугацаанд тусдаа байж, өөрийгөө илүү таних  шаардлагатай байж магадгүй юм. Магадгүй богино хугацааны аялалд гарч болох юм. Ганц бие хүмүүсийн хувьд ч тийм таатай биш байх бөгөөд хэн нэгэнтэй маргаан хийхээс зайлсхий. Нийгмийн амьдрал таниас туйлын их өөрчлөлтийг шаардаж байгаа юм шиг санагдаж магадгүй юм. Иймээс өнгөрсөн ажлуудаа эргэн харч, ирээдүйд хэрэгжүүлэх ажлаа бодитойгоор төлөвлөж, зорилгоо тодорхойл. Ажил хайж байгаа хүмүүс сайн мэдээ сонсох болно. Технологийн салбарын хүмүүсийн хэрэгжүүлж буй төслүүд үр дүнгээ өгөх болно. Мөн хууль, эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийн хувьд ч таатай долоо хоног болож өнгөрнө. Аливаа амжилттай ажлын ард шаргуу хичээл зүтгэл, хүчин чармайлт байдгийг санах хэрэгтэй.


Мэлхий- Жижиг асуудлуудад бүү бухимд

Энэ долоо хоног ерөнхийдөө тогтворгүй байдлаар дүүрэн байж, сайн, муу аль аль үр дүнд хүрэх болно. Хэтэрхий их зүйл санаа зовж, санаанд оромгүй жижиг зүйлсд бүү бухимд. Бүх зүйл ээлж дараатай байдаг тул та тун удахгүй гайхалтай зүйлтэй учирна гэдэгтээ итгэ. Аливаа бүхэнд эерэгээр хандаж эхлэх нь хорвоод илүү сайхан амьдрах итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг гэдгийг бүү март. Таныг илүү тайвшруулж, аз жаргалтай болгодог зүйлдээ төвлөрч, түүндээ цагаа зарцуул. Танд тулгарах аливаа бэрхшээлийг хүчин чармайлтаа нэмэгдүүлэх боломж гэж хар. Эрүүл мэндийн жижиг асуудалтай тулгарч магадгүй тул эрүүл мэндийн хувийн сахилга, баттай болохыг зөвлөж байна. 


Арслан- Чухал шийдвэрүүд гаргахдаа нухацтай ханд

Энэ долоо хоног таны хувьд урам зоргиор дүүрэн эхэлж магадгүй юм. Чухал шийдвэрүүд гаргахдаа тун нухацтай хандахыг од, эрхэс сануулж байна. Ажил, бизнесийн хувьд зарим нэг бэрхшээл гарч магадгүй тул зөв шийдвэр гаргасан эсэхээ дахин нягтал. Гараг эрхэсийн байршил арслангийн ордныхонд эерэгээр нөлөөлж эрч хүч, урам зоргийг бэлэглэх болно. Гаргасан шийдвэрүүдээ дахин эргэцүүлж, хэсэг хугацааг зарцуул. Ажлын арга барилаа шинээр өөрчлөөд үз. Энэ долоо хоног ерөнхийдөө боломжийн санхүүтэй байж, орлого орж ирнэ. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй тул эрүүл мэндэдээ анхаар.


Охин- Зөрүүд зангаа түр хойш тавь

Энэ долоо хоног ажил, карьерийн хувьд бага зэрэг төвөгтэй байж магадгүй. Та үзэл бодлоо илүү түрэмгий байдлаар илэрхийлж, бусдад буруу ойлголт төрүүлж мэднэ. Энэ долоо хоногт гараг, эрхэсийн дэмжлэгийг хүртэхийн тулд зөрүүд зангаа түр хойш тавь. Шинээр эхлүүлж буй төсөл болон бизнесийн хэлэлцээрт төвийг сахихыг эрхэмлэ. Таны ихэнх цаг хувийн асуудалд тань зарцуулагдаж магадгүй. Иймээс дотны хүмүүстэй харилцаа холбоогоо сайжруулахыг хичээх хэрэгтэй. Сухалцах үйл явцад зарим нэг асуудалтай тулгарч мэдэх ч таны хичээл, зүтгэл эцэстээ сайн үр дүнд хүргэх болно. Энэ долоо хоногт биеийн эсэргүүцэл муудаж мэдэх тул витаминаар баялаг хоол, хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 


Жинлүүр- Эрүүл мэндийн асуудал гарч мэднэ

Энэ долоо хоногт эрүүл мэндийн асуудал гарч магадгүй тул хэрэв ямар нэгэн асуудал гарсан л бол заавал эмчид хандахыг зөвлөж байна. Ашиг орлого, зардал эн тэнцүүхэн байна. Богино хугацааны аялалд гарахад тохиромжой. Гэр бүлийхэнтэйгээ тааламжтай харилцаатай байж, асуудлыг шийдвэрлэхэд тань туслах болно. Энэ долоо хоног таны хувьд өөрөө өөртөө зөв дүгнэлт хийж, асуудлаа шүүн тунгаахад тун тохиромжтой өдрүүд байх болно. Та хамт олон дундаа үлгэр жишээч, нэр хүндтэй байна. 


Хилэнц- Карьерийн өсөллтэй байж, өөртөө итгэлтэй болно

Энэ долоо хоногт ямар нэг тээврийн хэрэгсэл худалдан авахад тохиромжтой. Таны зорьсон ажил амжилттай байна. Гэсэн хэдий ч ажилдаа хянуур, нухацтай хандахыг зөвлөж байна. Баг хамт олны дунд халуун дулаан уур амьсгал үүсгэж, харилцаагаа улам бэхжүүл. Ажлаас гадна өөрийн хүсэл сонирхлоо хөгжүүлэхэд тохиромжтой. Хайр дурлалын харилцаанд зөрчилдөөн, жижиг асуудал гарч магадгүй тул хайртай хүнээ өөрийнхөө оронд тавиад бодоод үзээрэй. Олны дунд карьерийн өсөлттэй байж, энэ хэрээр улам өөртөө итгэлтэй болно.


Нум- Аялалд гарч мэднэ

Энэ долоо хоногт ажил хэргийн хүрээнд аялалд гарч магадгүй. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэх, тархиа цэнэглэх боломж байна. Ямар нэг бизнес уулзалт хийхээр төлөвлөж байгаа бол няхуур хандахыг зөвлөж байна. Хамт олондоо итгэж, тэдний туслалцааг ав. Гэр бүлийн харилцаа төвөгтэй байж, сэв сууж мэднэ. Үүнийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байж магадгүй ч хэсэг хугацааны дараа байдал сайжрах болнл. Ажил болон хувийн амьдралаа тусад нь байлгахад анхаараарай. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт бичиг баримтаа бэлдэж эхлээрэй. Оюутнууд бие даалтаа амжилттай хамгаалж, сайн дүн авах магадлалтай. Гэхдээ аливаа амжилттай үр дүнг зөвхөн хичээл зүтгэлээр л олж авдгийг бүү март. 


Матар- Аз жаргалаар дүүрэн байна

Та зүгээр л хамт ажилладаг хүмүүсээ хайрлаж магадгүй юм. Хэн нэгэнтэй шударгаар ажиллаж, алсын хараагаа төлөвлөх нь таныг аз жаргалтай байлгах болно. Ажил хийх хүсэл эрмэлзлээ унтрааж, хэнэггүй хандахаас болгоомжил. Автомашин худалдан авах мөн бусад томоохон санхүүгийн шийдвэрүүдээ энэ долоо хоногт түр хойш тавь. Өөрийгөө бусдад илэрхийлэхдээ логик байдлаар хандаж, зөвөөр ойлгуулахдаа анхаар. Найз нөхөдтэйгөө зугаалгаар явах, салхинд гарахад тохиромжтой. Бизнесийн шинэ санаанууд урган гарч, шинэ төсөл хэрэгжүүдж магадгүй. Хоол, тэжээлийн дутагдалд орж магадгүй тул цагаар мөн витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.


Хумх- Ажил хэргийн бүтээмж өндөр байна

Ямар нэг жижиг санаа ч байсан хамаагүй түүнийгээ ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Энэ долоо хоногт хэд хэдэн төслүүд дээр ялалт байгуулж магадгүй. Ахмад настнуудтайгаа ярилцах боломжийг бүү алдаарай гэж зөвлөж байна. Амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол түр хойшлуулахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт газар болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тохиромжгүй. Гэр бүл дэх ойлголтгүй байдал, харилцааны асуудал нь ажил мэргэжил, санхүүгийн байдалд нөлөөлж болзошгүй.Амьдралдаа заавал шийдэх ёстой хүндхэн сорилттой тулгарч мэднэ. Эрүүл мэнд хэвийн байна.


Загас- Гэрээ тохижуулахад тохиромжтой

Энэ долоо хоногт хувийн болон ажил хэргийн асуудлуудаа нэг тийш цэгцэлхэд тун тохиромжтой байна. Бизнесийн салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол түр азна. Гэрээ тохижуулж, шинээр тавилга худалдан авахад тохиромжтой. Урьдчилан төлөвлөөгүй санхүүгийн зардлууд гарч мэднэ.Оюутнууд судалгааны чиглэлээр үр дүнтэй ажиллана. Аливаа зүйлийг хэт ургуулан бодохоос зайлсхий. Буруу шийдвэрийн улмаас таны ажил хэрэг уналтад орж магадгүй тул хянамгай хандахыг сануулж байна. Анагаах ухааны мэргэжилтнүүд даргаасаа урм ын үг сонсох, хийсэн ажил нь үнэлэгдэх болно. Түр зуурын сэтгэл хямралд автаж магадгүй тул өөрийгөө ямар ч ач холбогдолгүй бодол, санаагаар дүүргэхээс сэргийл. Амар тайван уур амьсгалд аль болох удаан байхыг хичээ. Мөн хамт олны дунд ч гэтээ ч тийм орчин бүрдүүлэх гээд үз.