2018 оны 12 дугаар сарын 3-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв                                                                               

/ Энэ сарын 4-5-нд цас орон шуурч, 5-наас хүйтний эрч эрс чангарна /

Баруун аймгуудын нутгаар: 4-нд ихэнх нутгаар, 5,9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 5-наас хүйтний эрч чангарч Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 4-5нд зарим газраар цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3,7-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байх ч 5-наас хүйтний эрч 4-6 градусаар чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 3, 5-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 3,5-нд зарим газраар, 6-нд өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 3-5нд ихэнх нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, 6-8-нд Дундговийн нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.