Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс долоог нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд үлдсэн 28 өвчнийг эмчилдэг болох зорилгор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар суралцах эрхийн бичиг олгосны дагуу олон улсын харилцагч мэргэжил нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэлсэн. 

Тус шийдвэрэрийн хүрээнд энэ сарын 17-нд Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Дэд сайд Л.Бямбасүрэн нар энэ онд гадаадад суралцах эмч нартай уулзлаа. Уулзалтын үеэр А.Цогцэцэг "Эхний ээлжид БНСУ-д 26, БНЭУ-д 11, Япон улсад 8, ОХУ- д 4 нийт 49 эмч ажилчид багаараа суралцах юм. Сургалтад хамрагдаж буй эмч мэргэжилтнүүд сайн сурч, мэргэшиж ирэх хэрэгтэй. Ингэж сурч ирэхдээ ард түмэндээ хэрэгцээтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай нарийн тоног төхөөрөмж, хэрэгслэлийн судалгааг гаргаж эмнэлгийн удирдлагууддаа мэдэгдэн захиалгаа өгөх, удирдлагууд 2018 онд төсөвт суулгаж өгөх чиглэлээр ажиллах, суралцаад ирэхэд нь ажиллах нөхцөл орчныг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах зорилгоор  28 чиглэлээр багийг сургана гэж тодорхойлсны дагуу та бүхнийг мэргэшүүлэхээр томилж байгаа юм.  

Иймд  шинэ оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт тоног төхөөрөмж дутагдахаас сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг захиад сургалтад хамрагдах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд амжилттай суралцаж эх орондоо элэг нэгт ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай ажиллахыг хүсэн ерөөе" гэв.