"Эрдэнэс Тавантолгой"-н төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн юм. 

"Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг өнгөрсөн онд бүрэн барагдуулж дууссан. Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр л үлдээд байна гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэлсэн юм. 

Иргэн та "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах өөрийн эзэмшлийн болгох ёстой.