Орхон аймагт их хэмжээний цас орсны улмаас тус чиглэлийн замыг өчигдөр хаасан юм. Өнгөрсөн шөнө тус чиглэлийн зам дээрх их хэмжээний цас, мөсөн бүрхүүлийг цэвэрлэж замын хөдөлгөөнийг нээлээ.  

Замын халтиргаа гулгааг цэвэрлэх ажилд Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч болон “Орхон АЗЗА” компаний найман ажилтан дайчлагдсан талаар тус аймгаас мэдээлэв. Одоогоор зам тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.