МОСКВА/РИА Новости/. Голуудын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрхүү мужид 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.  

Хүчтэй аадар бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, байр орон сууцны нийтийн эзэмшлийн 269 газар, 147 байшин, 42 эзэмшил газар усанд автсан байна. Нийт 1076 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 615 нь хүүхэд байжээ. Одоогоор түр хоргодох байранд 41 хүн байгаагаас 8 нь хүүхэд аж.

Өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр Эрхүү мужид үерийн гамшиг нүүрлэсний улмаас 25 хүн амиа алдаж, 7 хүн ор сураггүй алга болсон юм. Үерийн улмаас 107 суурин, 11 мянга гаруй байшин, 49 замын хэсэг усанд автаж, 22 гүүр эвдэрч 39 мянга орчим оршин суугч бэртжээ. Гамшигт үзэгдэлд Доод-Үд, Тулун хотууд хамгийн их хохирол амссан юм.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг