ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан хангамжийг сэргээсэн тухай тус бүс нутгийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Өнгөрсөн өдрүүдэд үерт автсан 19 суурингийн цахилгаан хангамжийг сэргээлээ” гэж мэдээлэлд дурджээ. Эрхүү мужийн 14 мянга орчим иргэнд цахилгаан эрчим хүч нийлүүлсэн гэж мэдээлж байна. Одоогоор 15 мянга орчим хүн оршин суудаг 41 суурин цахилгаангүй хэвээр байгаа аж.

ОХУ-ын Эрхүү мужийн Доод-Үд, Тайшет, Тулун, Чуна, Зима, Куйтун район дахь Бирюса, Үд, Ут, Ия, Икейка, Кирей голуудын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас 83 суурин усанд автсан байна. Долдугаар сарын 1-ний байдлаар 55 суурингийн 10 мянга орчим хүн оршин суудаг 3000 гаруй байшин усанд автсан хэвээр байгаа аж.

ОХУ-ын Онцгой байдлын албаны хамгийн сүүлийн мэдээллээр, Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алдаж, 744 хүн хохирч, 153 хүн эмнэлэгт хүргэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг