ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдан 40 гаруй хонож буй Ерөнхий сайд асан С.Баярын эрүүл мэндийн байдал мууджээ. Тиймээс түүнийг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх болсон талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнийг өчигдөр 19 цагийн үед Улсын 2 дугаар эмнэлэгт хүргэсэн байна. Учир нь түүний хууч өвчин сэдэрсний улмаас алхаж чадахгүй болсон ажээ. Энэ талаарх мэдээллийг өмгөөлөгч өгч дараагийн шатны эмнэлэгийн тусламж авахыг хүссэн юм.

Эмнэлэгт хэвтүүлсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хатуу хяналтан дор байгаа ажээ. Өмнө нь тэрбээр  461-р ангийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан билээ.Түүний тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь хүндэрсэн ажээ. Тэрээр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээлэл бий.