Монгол Ардын Намын Шинэчлэл, Хөгжлийн хорооны Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийнхөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад улс төрийн мэдэгдэл хүргүүлэхээр тохиролцжээ. Албан ёсоор Улс төрийн мэдэгдлээ хүргүүлээгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зөвлөхтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр "Засгийн газрыг огцруулахтай холбоотой Улс төрийн мэдэгдэл хүргүүлнэ. Гэхдээ одоогоор албан ёсоор хүргүүлээгүй байгаа. Мэдээлэл хийж, албан ёсоор боловсруулаад хүргүүлнэ" гэлээ. 

Энэхүү мэдэгдэлд "Засгийн газрыг огцруулах үндэслэлийг дурьдаад, хариуцлага хүлээж өөрөө огцрохыг шаардсан" гэх мэдээлэл байна.