Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа. 

Хархорин сум нь 12500 гаруй хүн амтай, зэргэлдээ сумдын иргэдэд мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна. Орон нутгийн удирдлагуудын танилцуулснаар, хүн амын тоо нь аймгийн хэмжээнд хүрэхээр олон ч одоог хүртэл сумын статусаар явж байгаа нь төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтад оногдох төсөв мөнгөний хүндрэл үүсгэдэг байна.

Мөн Хархорин сум нь жилдээ 40-өөс дээш мянган жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг хэдий ч жуулчдад үзүүлэх бүтээн байгуулалт, дэд бүцэц муу байгаа тул аялал жуулчлалын хөгжлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байлаа.

Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга иргэдийг үг хэлж дууссаны дараа аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо түлхүү танилцуулж, бусад асуудалд хариулт өглөө. Мөн иргэдийн хэлсэн санал, санаачилга, шүүмжлэл зэргийг УИХ, Засгийн газарт бодлого болгож хүргүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.