Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт зарим хүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлиг гаргалаа.

Тус зарлигт " Төв аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюунцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэнг Төв аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорнод аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргалыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай. 

Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан дээрх хүмүүсийг одоо эрхэлж буй албан тушаалаас нь тус тус чөлөөлсүгэй" гэжээ.

Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэе.