Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуулын "Милл хаус" компани ЖДҮ-ийн зээл аваагүй хэмээн мэдэгдэв

Б.Баясгалан
11 сарын 09, 2018

Сүүлийн өдрүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж буй юм. Үүнд нэр дурдагдсан зарим УИХ-ын гишүүн нар уучлал гуйж, авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлж буйгаа мэдэгдсэн. Зарим нь зээл огт аваагүй гэсэн мэдээллийг өгөөд байна.

Тэдгээр дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул, түүний эхнэр Н.Алтанцэцэг нар "Милл хаус" ХХК-даа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл бий. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрсөн дүүдээ их хэмжээний зээл авч өгсөн гэж буй юм.

Тэгвэл тус "Милл Хаус" компани нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд:

"...Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч, өөрийн үйл ажиллагаандаа ашигласан мэтээр манай компанийн нэр хүндэд халдсан илт ташаа мэдээллийг ямар нэгэн далд зорилготой, санаатайгаар тараасаар байгаад харамсаж байна. Манай компани тус сангаас олгодог зээлийг авах нөхцөл шаардлага байхгүй..." хэмээжээ.




Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.