УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд, Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх горимоор УИХ-ын дарга захирамж гарган хэлэлцүүлж байгаа. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирлагуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлж болох заалт бүхий уг хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. УИХ дахь МАН-ын бүлэг, Хуульзүйн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр хаалтаа хийнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож байна. Тэрбээр чуулганы хуралдаанд үг хэлэх юм байна.