Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилчид хамт олноороо монгол бичиг сурах хөдөлгөөн эхлүүлжээ. Тэд өчигдөр анхны хичээлээ заалгаж эхэлсэн талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга цахим хуудаснаа нийтлэжээ.

Тэрээр "МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамт олноороо үндэсний бичгээ сурах хөдөлгөөн өрнүүлж өнөөдөр анхны хичээлээ эхэллээ. Тамгын газрын даргын захирамжаар 15 хоногийн турш өдөр бүхэн ажлын цагаасаа нэг цагийн өмнө цугларч хичээллээд цаашид бие даан сурах суурь мэдлэгтэй болох юм. 

2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний бичгээрээ хөтөлж эхэлнэ. Ерөнхийлөгчөөсөө эхэлсэн үндэсний бичгээ сурах санаачилгыг монгол хүн бүхэн, албан байгууллага болгон нэгдэн үргэлжлүүлээсэй..." гэжээ.