Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхийг дахин хойшлууллаа

Б.Баясгалан
11 сарын 22, 2018

16.00 цаг хүртэл завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хэлэлцэв. 

Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар танилцуулга хийж, танилцуулгын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь тавиад байсан хоригоо Байнгын хороодын хуралдааны санал дүгнэлт дээр үндэслэн хэсэгчилэн оруулж ирж буйг мэдэгдлээ.

Ингэснээр тус асуудлыг Байнгын хороод дахин хэлэлцсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй хэмээн үзэж, баасан гарагийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.