“Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" фэйсбүүк хуудаснаас авна уу.

Яг үнэндээ эрүүл байж урт удаан наслахад өдөрт нэг удаа хооллоход хангалттай. Учир нь бидний биеийн болон сэтгэл санааны аливаа эмгэг нь хоол хүнсний илүүдлээс үүсч байгаа юм. Биеийн жин болон сэтгэл санааны таагүй байдал нь хоол хүнсний илүүдлээс биед үүссэн хорт бодисуудын нөлөөгөөр бий болдог. Зөвхөн биеийн жинтэйгээ тэмцэх нь гадаргуугийн, ил шалтгааныг нь арилгах буюу түр зуурын арга хэмжээ юм. 

Тэгэхээр  бид өөрсдийн бид таарсан, улиралдаа тохирсон хоол хүнс хэрэглэх буюу өвчин эмгэг, биеийн жин үүсэхгүй байх үндэс шалтгааныг нь ухаарч ойлгох, түүнийг өдөр тутмын амьдралдаа дадал болгох нь хамгийн зөв алхам юмаа. Гэхдээ аливаа зүйлд шат дараалал бий. 

Хэт их хоол хүнсний үлдэгдэл биед хуримтлагдсан үед хоосон (хоолгүй) мацаг барих нь биедээ цөмийн зэвсэг дэлбэлж байгаатай адил юм. 

Биед хуримтлагдсан эдгээр хорт зүйлсийг уусган, биеэс туулгахгүйгээр шууд хоосон мацаг барих нь эдгээр хоол хүнсний үлдэгдлээс үүсэх хорт бодис нь цусанд шимэгдэн орох таатай шалтгаан болно. Тийм учраас бидний биед байх хорт бодисыг уусгах, туулгах үйлчилгээтэй цэвэрлэгээний хоол нь маш олон талын давуу болон төгс эмчилгээ болдог.