Дотоодод коронавирус илэрсний улмаас Монгол Улс даяар 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад буй. Энэ хүрээнд хөл хориог хатуу тогтоож, нийслэлд бүх хөдөлгөөнийг зогсоосон.

Үүнтэй холбоотойгоор "Фантастик" продакшны уран бүтээлчид өнөөдөр нэгэн уриалга гаргалаа. 

Тодруулбал, тус продакшны уран бүтээл болох "Зура" киног иргэд IPTV буюу Skymedia, LookTV-ийн видео сангаас үзсэн тохиолдолд төлбөрийг нь 100 хувь эмзэг бүлгийн хүмүүст зориулахаар шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, тус киног "үнэгүй үзэх" болгохгүй, иргэдийн төлбөрөө төлөөд үзсэн мөнгийг хөл хорио тогтоогоод байгаа энэ үед эмзэг бүлгийнхэнд хандивлах аж.

Иймд тус киног үзээгүй хүмүүс нь гэртээ байх хугацаандаа видео сангаас үзэж, үзсэн хүмүүс нь ч дахин үзвэл таны төлсөн төлбөр 100 хувь хандив болох юм байна. 

Мөн тус продакшны зүгээс видео санд уран бүтээлээ байршуулсан бусад уран бүтээлчдийг энэхүү санаачлагад нэгдэхийг уриаллаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг "Фантастик" продакшны фэйсбүүк хуудсаас авна уу.