АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камила Харрисийг үзэн ядсан үг хэллэгтэй, арьс өнгөөр ялгаварласан пост, гэрэл зураг, бичлэг, сэтгэгдэл зэргийг фэйсбүүк компани устгажээ.

Түүнийг Ардчилсан намын гишүүн байхад хангалттай хар арьстай биш, Энэтхэг рүү нь буцаа зэргээр доромж үгсийг бичсэн байв.

4000 гаруй мөн 1200 дагагчтай фэйсбүүк хуудас дээрх Камила Харрисийнбиеийн ил хэсэг гарсан зургуудыг устгасан аж.

Фэйсбүүк компанийг энэ мэтээр үзэн ядсан үг хэллэг бүхий пост, сэтгэгдэлтэй тэмцдэггүй хэмээн хүний эрхийг хамгаалагч байгууллагууд, зар сурталчилгааны компаниуд шүүмжилсээр ирсэн юм.