Ирэх 7 хоногт Сингапурт болох АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын уулзалт Сентоза арал дахь “Capella” зочид буудалд болох талаар Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдсэн юм. 

Харин тэдний буух тансаг зэрэглэлийн зочид буудлын төлбөрийг хэн төлөх нь тодорхойгүй байна. Пхеньяны зүгээс удирдагч Ким болон түүнийг дагалдах төлөөлөгчдийн зочид буудлын зардлыг өөр улс орноор төлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин АНУ уг зардлыг төлөхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Харин Сингапурын засгийн газар уг зардал дээр дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдсэн байна.

Залуу Кимийн захиалсан тансаг зэрэглэлийн өрөөний зургууд


Эх сурвалж: telegraph