Өнгөрсөн шөнө Аргентин, Хорватын шигшээ багуудын хооронд өрнөж, 3:0 харьцаагаар Хорватын баг яллаа. Ингэснээр Аргентины шигшээ ийнхүү хэсгээсээ шалгарахад хэцүү болж байна. Одоо тэдний хувьд Нигеритэй хийх хэсгийн сүүлийн тоглолт, Хорват-Исландын тоглолтын үр дүн хоёроос хамаарч боломж олдох эсэх нь харагдана. 

Мессид асар их найдвар тавьж байсан үзэгчдийн хувьд энэ удаагийн тоглолт жинхэнэ гуниг байлаа. Тэр тусмаа үзэгчдийн суудлаас өндөлзөн суугаа алдарт Аргентинийн домогт хөлбөмбөгчин Д.Марадонагийн хувьд хүндхэн тоглолтын ард гарсан юм. Хөлбөмбөгийн тоглолтын хүнд мөчүүдийг, ялагдлыг зүрх сэтгэлээрээ мэдэрч суугаа түүний зургууд гэрэл зурагт ийнхүү буужээ.