Монгол Улсад анх 1989 оноос "Сайхан бүсгүй" шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн наадмын эцсийн шалгаруулалт өчигдөр болж, шилдгүүдийг тодрууллаа.

"Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн хамгийн сүүлд 2007 онд Монголын сайхан бүсгүйг тодруулж байснаас хойш 11 жилийн дараа болсноороо онцлогтой. Тухайн үед миссийн тэмцээнийг олноор зохион байгуулж нийгэмд тус тэмцээний нэр хүнд унасан тул эргэн сэргэснийх нь дараа ийнхүү дахин зохион байгуулжээ.